Электроинструмент Makita по низким ценам
knee surgery

Мэндчилгээ

Миний бие Дашдоржгочоо овогтой Оюунбаатар нь Архангай аймаг Батцэнгэл суманд төрсөн. Үхэр жилтэй, Арслангийн орд. 1991 онд 10 жилийн сургууль, 1995 онд УБИС-ийн зураг хөдөлмөрийн багшийн мэргэжлээр, 2006-2008 онд Япон улсын Yоконама хотын ОУИСургуулийг дизайны мэргэжлээр тус тус төгссөн болно.95 оноос 2006 он хүртэл Нийслэлийн 84-р сургуульд зураг, шугам зураг, технологи, дизайны багшаар ажилласан. Энэ хугацаанд мэргэжлээрээ дүүргийн 4 н удаагийн аварга, нийслэлийн I, II дугаар байр, Улсын дэд байрны шагнал хүртэж байлаа. Мөн "Ахлах багш", МАСЗХ "Тэргүүний залуу", Нийслэлийн "Шилдэг залуу" медиалаар, 2006 оны Засгийн газрын шагнал болох "Боловсролын тэргүүний ажилтан" тэмдгээр тус тус шагнагдаж байлаа.

2007 оноос Япон улсын Yоконама хотын E&A компанид дизайнер болон зөвлөх инженерийн ажлыг 3.5 жил хийх хугацаандаа Mercedes Benz-ны 1 бүтэн боди загвар, Toyota Haise микро автобусны 4 бутэн боди загвар, SUZUKI wagonR-н 2 бүтэн боди загвар, 3 төрлийн спойлер, 2 төрлийн канад, 3 төрлийн яндан, интерьерийн 10 гаруй шинэ загварыг тус тус зохион бүтээж Япон улсын зах зээлд нийлүүлэн улмаар тус компанид борлогдож байна.
Одоо гэр бүл үр хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдарч ажиллаж байна.
Авто машин бол миний болон гэр бүлийн маань нэгэн том хэсэг юм.